Залуучуудын асуудал эрхэлсэн тусгай элчтэй уулзав
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Залуучуудын асуудал эрхэлсэн тусгай элч
Мэдээллийн алба

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Залуучуудын асуудал эрхэлсэн тусгай элч Жаяатма Уикраманаякетай 2019 оны 9 дүгээр сарын 27-нд НҮБ-ын Төв байранд уулзав.
Уулзалтаар Гадаад харилцааны сайдын санаачлага болох “Peacebook форум”, мөн “Ирээдүйн энх тайван, дэвшил, хөгжил цэцэглэлтийн төлөөх залуу дипломатчдыг тодруулах шагнал”-ын тухай танилцуулж, эдгээр санаачилгын хүрээнд болон залуучуудыг чадавхижуулах чиглэлээр НҮБ болон Тусгай элчийн албатай цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.


















