Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Залуучуудын дэлхийн аварга Екатерина Александровская амиа хорлосон байдалтай олджээ

Тэрээр тус байрныхаа зургаадугаар давхарт амьдардаг байсан агаад цонхоороо үсэрсэн байх магадлалтай хэмээн шинжээчид үзжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудын дэлхийн аварга Екатерина Александровская амиа хорлосон байдалтай олджээ
Залуучуудын дэлхийн аварга Екатерина Александровская амиа хорлосон байдалтай олджээ. Зураг: МҮОНРТ

Уран гулгалтын залуучуудын дэлхийн аварга Екатерина Александровская амиа хорлосон байдалтай олджээ.

Тодруулбал, Москва хотод байрлах байрных нь гаднаас цогцос нь олдсон гэнэ.

Тэрээр тус байрныхаа зургаадугаар давхарт амьдардаг байсан агаад цонхоороо үсэрсэн байх магадлалтай хэмээн шинжээчид үзжээ.

Эх сурвалжийн мэдээллэснээр тэрээр “Хүнд өвчтэй болсноо мэдээд ийм алхам хийсэн байх” хэмээн ярьсан байна.

Түүний амжилтыг дурдвал 2017 оны уран гулгалтын залуучуудын ДАШТ-ий хосын төрөлд түрүүлснээс гадна мөн онд залуучуудын дэлхийн Гран При тэмцээнээс алтан медаль хүртэж байв.

Хуваалцах