“Залуучуудын гэр бүлийн хороо”-г байгуулна
МЗХ энэ онд бүхий л ажлаа “Оролцъё” уриан дор явуулж, залуусыг өөрсдийнх нь оролцоогоор хөгжүүлэх, тулгарсан асуудлыг шийдвэрлэх гарц хайх зорилгоор мэргэжил, хүсэл сонирхлоороо нэгдсэн хороодыг байгуулан ажиллаж байгаа.
Мэдээллийн алба

МЗХ энэ онд бүхий л ажлаа “Оролцъё” уриан дор явуулж, залуусыг өөрсдийнх нь оролцоогоор хөгжүүлэх, тулгарсан асуудлыг шийдвэрлэх гарц хайх зорилгоор мэргэжил, хүсэл сонирхлоороо нэгдсэн хороодыг байгуулан ажиллаж байгаа. Одоогоор 11 хороо идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх 7 хоногт “Залуучуудын гэр бүлийн хороо”-г байгуулах гэж байна.
Орчин үед залуу гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа, тогтвортой байдлын талаар нилээдгүй шүүмжлэлтэй хандах болсон. Энэ талаар сургалт, судалгаа, сэтгэл зүйчдийн зөвлөмж, нэгдсэн бодлого ч дутагдаж байгаа нь тус хороог байгуулах үндэслэл болжээ. МЗХ-ны дэргэд байгуулагдах залуучуудын гэр бүлийн хороо хамтран ажиллах хүсэл сонирхолтой залууст нээлттэй аж.


















