Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Хөдөлмөрийн яамнаас санаачлан хэрэгжүүлж байгаа дээрх хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд, оюутан, залуучууд Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төвийн 99036038, 99746292 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв Монголын Залуучуудын холбоотой хамтран “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн “Бүтээн байгуулалтын ажилд оюутан, залуучуудыг оролцуулах” арга хэмжээний бүртгэлийн ажлыг эхлүүлжээ.

Энэхүү ажлын хүрээнд бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, ажил олгогчидтой салбар бүрээр хэсэгчилсэн уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан түр ажлын байрны захиалгыг нь бүртгэн авч байгаа юм.

Хуваалцах