Залуучуудын хөдөлмөрийн төв биржэд 600 гаруй ажлын байрны санал байна
Залуучуудын хөдөлмөрийн төв биржэд өнөөдрийн байдлаар 600 гаруй ажлын байрны санал байна. Тодруулбал, оюутнууд хийх боломжтой судалгаа авах, сурталчилгаа хийх, барилгын дараагийн цэвэрлэгээ гэх мэт.
Мэдээллийн алба

Залуучуудын хөдөлмөрийн төв биржэд өнөөдрийн байдлаар 600 гаруй ажлын байрны санал байна. Тодруулбал, оюутнууд хийх боломжтой судалгаа авах, сурталчилгаа хийх, барилгын дараагийн цэвэрлэгээ гэх мэт. Харин байнгын ажил хайж байгаа иргэдэд зөөгч, бармен, тогооч, хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер зэрэг олон төрлийн ажлын байр нээлттэй байдаг юм байна.
Гэтэл ажил хайж байгаа зарим иргэн идэвхгүй, хариуцлага, эрмэлзлэлгүй байдлаасаа болж эдгээр ажлын байранд орж ажиллаж чадахгүй байгааг Залуучуудын хөдөлмөрийн биржийн байнгын ажил хариуцсан мэргэжилтэн Т.Энхмөрөн онцоллоо.
Тус биржэд ажил хийж байгаа 10 мянга гаруй оюутан бүртгэлтэй байгаагийн 20 хүрэхгүй хувь л ажил эрхэлдэг байна.


















