Залуучуудын хөгжлийг дэмжих төв үүдээ нээлээ
Манай улсын нийт хүн амын гуравны нэгийг залуус эзэлдэг байна. Тэдэнд зөвхөн танхимын боловсрол эзэмшүүлэх нь учир дутагдалтай ба амьдрах ухаан боловсрол олгох нь нийгмийн чухал үүрэг болоод байна.
Мэдээллийн алба

Манай улсын нийт хүн амын гуравны нэгийг залуус эзэлдэг байна. Тэдэнд зөвхөн танхимын боловсрол эзэмшүүлэх нь учир дутагдалтай ба амьдрах ухаан боловсрол олгох нь нийгмийн чухал үүрэг болоод байна. Тиймээс НХХЯ, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хүн амын сан 2013 оноос эхлэн аймгуудад залуучуудыг хөгжүүлэх есөн төвийг байгуулсан юм байна. Тэгвэл өнөөдөр арав дахь төвийг нийслэлийн Баянгол дүүрэгт байгууллаа.


















