Залуучуудын сарыг "Нэг залуу-Нэг санаачилга" уриатайгаар тэмдэглэнэ
Энэ жил залуучуудын сарыг ”Нэг залуу-Нэг санаачилга” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна.
Мэдээллийн алба

Энэ жил залуучуудын сарыг ”Нэг залуу-Нэг санаачилга” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг "Олон улсын залуучуудын өдөр" болгон тэмдэглэхээр тунхагласан.
Үүнтэй холбоотойгоор манай улс нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Залуучуудын өдөр”-ийг наймдугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан. Энэ хүрээнд нийт 120 мянган залууст хүрч ажиллахаар төлөвлөж байна гэж Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн н.Ойнбаяр хэллээ.
Mongolian National Radio · Залуучуудын сарыг "Нэг залуу-Нэг санаачилга" уриатайгаар тэмдэглэнэ
Залуусын сарын ажлын хүрээнд нийт 300 залуу гэр бүлд цуврал сургалтыг зохион байгуулах юм.


















