Залуучуудын шигшээ баг Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөнө
Манай улсын 23 хүртэлх насны шигшээ баг өмнө нь 2015, 2017, 2019 онд урьдчилсан шатанд Азийн томоохон багууд болох БНХАУ, Тайланд, БНАСАУ-ын шигшээ багтай тоглож байсан билээ.
Мэдээллийн алба

Монголын залуучуудын шигшээ баг Азийн цомын тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөнө.
2022 оны 23 хүртэлх насны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт ирэх аравдугаар сарын 23-31-ны хооронд болно.
Нийт 46 улсын баг хоёр бүсэд хуваагдаж 11 хэсгийн ес нь дөрвөн багтай хоёр хэсэг нь таван багтайгаар хэсэгт хувааж явагдах бол Монголын шигшээ багийг Зүүн бүсийн дөрөвдүгээр сагснаас сугална.
Манай улсын 23 хүртэлх насны шигшээ баг өмнө нь 2015, 2017, 2019 онд урьдчилсан шатанд Азийн томоохон багууд болох БНХАУ, Тайланд, БНАСАУ-ын шигшээ багтай тоглож байсан билээ.
Энэхүү тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийн цөмийг бүрдүүлдэг залуу тоглогчдоос бүрдэж тоглох нь дамжиггүй юм.


















