Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорчээ

Манай шигшээ баг Азийн 23 хүртэлх насны АШТ-ий “H хэсэг”-т Тайланд, Индонези, Малайз улсын багтай өрсөлдөнө.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорчээ
Залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорчээ. Зураг: МҮОНРТ

Тайландын нийслэл Бангког хотноо ирэх сарын 19-23-нд зохиогдох Азийн 23 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцох Монгол Улсын залуучуудын шигшээ багийн бүрэлдэхүүн бүрэн тодорлоо.

Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Майкл Вайсс сүүлийн хоёр сарын турш шинжиж, шилдэг гэсэн 30 залууг өөрийн багт дуудсан байна. Дуудагдсан тоглогчид нэлээд хугацаанд бэлтгэл хийж, МҮОХ-ны байранд байрлан нэг баг болж, “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Эрчим”, “Сэлэнгэпресс”, “Эф Си Улаанбаатар” клүбтэй нөхөрсөг тоглолт хийсэн юм. Тэрхүү тоглолт, бэлтгэлд өөрийгөө харуулж чадсан эдгээр 23 тоглогчийг шигшээ багт албан ёсоор багтаажээ.

Монголын 23 хүртэлх насны залуучуудын шигшээ багийг “Хүрхрээ үндэсний дээд лиг”-ийн “Атлетик 220”, “Хоромхон”, “Эрчим”, “Дэрэн”, “Сэлэнгэпресс”, “Хангарьд”, “Гоёо Эф Си”, “Унаганууд”, “Улаанбаатар сити” гэсэн клүбт тоглодог хамгийн шилдэг тоглогчид бүрдүүлэх болов.

Герман дасгалжуулагч Майкл Вайсс “Би шигшээ багтаа сэтгэл хангалуун байна. Манай тоглогчдод авьяас бий. Бид богино хугацаанд чамлашгүй ахиц гаргасан. Урт хугацаанд тогтмол бэлтгэлтэй байвал цаашид амжилтад хүрэх бүрэн боломжтой” гэлээ.

Манай шигшээ баг Азийн 23 хүртэлх насны АШТ-ий “H хэсэг”-т Тайланд, Индонези, Малайз улсын багтай өрсөлдөнө.

Тэмцээнээс өмнө БНСУ-д нэгдсэн бэлтгэл хийхээр ирэх сарын таванд эх орноосоо мордох ч энэ сарын 27-нд Монгол дахь легионеруудтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байгаа.

Хуваалцах