Залуучуудын өдрөөр хөгжлийн төвөө нээнэ
Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо залуучуудыгаа идэвхитэй байлгах, бүх талаар дэмжих, хөгжүүлэх олон ажлуудыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо залуучуудыгаа идэвхитэй байлгах, бүх талаар дэмжих, хөгжүүлэх олон ажлуудыг зохион байгуулж байна. Тэд удахгүй болох Монголын залуучуудын өдрөөр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар барьсан “Залуучуудын хөгжлийн төв”-өө нээх гэнэ. Уг төв нь хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэд байх бөгөөд залуучуудын хөгжлийн чиглэлээр бүхий л үйл ажиллагааг аймгийн Залуучуудын холбоотой болон бусад холбогдох төрийн ба төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулах юм. Мөн өдөр залуусаа “Нэгдье” уриан "Дорнын говийн авьяаслаг залуус" үдшийн цэнгүүнийг төв талбайд зохион байгуулна. Цэнгүүнд Дорноговь аймгаас төрөн гарсан урлагийн авьяастан залуусыг оролцуулж, нутгийн залуустаа уран бүтээлийг нь таниулах, сурталчлах, Дорноговь аймагт болоод Улаанбаатар хотод амьдарч байгаа залуу уран бүтээлчдийг хооронд нь танилцуулж, хамтран бие биенээ дэмжих, хамтдаа хөгжих боломжийг олгохыг зорьж байна.




















