“Залуучуудын үйлчилгээний цогцолбор”-той болно
Нийслэлийн засаг даргын захирамжын дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны А блок буюу Улаанбаатар чуулгын барилгыг “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” болгон өөрчлөхөөр боллоо.
Мэдээллийн алба

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны А блок буюу Улаанбаатар чуулгын барилгыг “Залуучуудын үйлчилгээний цогцолбор” болгон өөрчлөхөөр боллоо.
Үүнтэй холбогдуулан 2013 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн засварын ажилтай уялдуулан, шинээр хийгдэх ажлын зураг, төсвийг өөрчлөх ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийг нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг удирдана.
Мөн засварын ажлын захиалагчийн хяналтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар тавьж, ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгожээ.


















