Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Залуучуудын уран гулгалтын ДАШТ болж байна

Уран гулгалтын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн Таллин хотноо өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд 42 орны 163 уран гулгагч ганцаарчилсан, хос, бүжгийн хосын гэсэн ангилалд өрсөлдөж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуучуудын уран гулгалтын ДАШТ болж байна
Залуучуудын уран гулгалтын ДАШТ болж байна. Зураг: МҮОНРТ

Уран гулгалтын залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Эстонийн Таллин хотноо өнөөдөр эхэлж байна. Тэмцээнд 42 орны 163 уран гулгагч ганцаарчилсан, хос, бүжгийн хосын гэсэн ангилалд өрсөлдөж байна.

Нийт 200 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний ганцаарчилсан ангилалд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй тамирчид 10 мянган ам.долларын шагнал хүртэх юм.Эрэгтэй ганцаарчилсан ангиллын богино үзүүлбэрт 44, эмэгтэйд 45 тамирчин өрсөлдөж байгаагаас чөлөөт үзүүлбэрт 24 нь оролцоно.

Тэмцээний хуваарь:
III.04 эмэгтэй богино үзүүлбэр, хосын богино үзүүлбэр
III.05 бүжгийн богино үзүүлбэр, хосын чөлөөт үзүүлбэр
III.06 эрэгтэй богино үзүүлбэр, эмэгтэй чөлөөт үзүүлбэр
III.07 бүжгийн чөлөөт үзүүлбэр, эрэгтэй чөлөөт үзүүлбэр тус тус болж, ДАШТ өндөрлөх юм.

Хуваалцах