Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуус ажлын байр голж, цалинг чамлаж байна гэв

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна шинэ ажлын байр бий болгох зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуус ажлын байр голж, цалинг чамлаж байна гэв
Залуус ажлын байр голж, цалинг чамлаж байна гэв. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж оюутан залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлэхээс гадна шинэ ажлын байр бий болгох зорилгоор төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлдэг.

Өнөөдрийн байдлаар тус биржэд 470 гаруй нээлттэй ажлын байр байгаа юм байна. Тодруулбал, удирдах, гүйцэтгэх албан тушаалтан, худалдаа үйлчилгээний болон мэргэжлийн, мэргэжлийн бус ажилтан зэрэг ажил эзнээ хүлээж байна. Мөн зөөгч, тогооч, цахилгаанчин, үйлчлэгч, шатахуун түгээгч гэх мэтчилэн мэргэжил шаардаагүй ажлын байрны захиалга түлхүү ирдэг ч тус биржэд ханддаг ажил хайгчдын дийлэнх нь буюу 70 хувь нь бакалавр ба түүнээс дээш боловсролтой хүмүүс байдаг юм байна. Тэдгээр хүмүүст дээрх ажлын байрыг санал болгоход хийхийг хүсдэггүй улмаар мэргэжлээрээ ажилгүй юмаа гэхэд мэргэжлийн бус ажил юу хийх вэ гэхэд “Оффисийн, биед амар, хотын төвд байрлалтай ажил байвал хамаагүй гэж хариулах нь элбэг байдаг гэлээ. Залуучууд ажил олддоггүй гэж гомдоллодог хэрнээ ажлын байр, орчин нөхцөлийг нь голох, цалин чамлах байдал ихсэх хандлагатай болжээ. Иймд аливаа ажлыг багаас нь эхэлж хөдөлмөрлөөд түүнийхээ үр шимийг хүртэж амжилт гарган ажиллаж, амьдрахыг хүсдэг залуучуудад ажлын байр хангалттай байгааг дуулгаж байна.

Хуваалцах