Залуус төрийн албанд ажиллах хүсэлтэй байна
Төрийн албанд ажиллаж, амьдралаа дээшлүүлэх сонирхол орон нутгийн залуучуудад бий болжээ гэж Хөвсгөл аймгийн удирдлагууд хэллээ. Тус аймагт дээд боловсрол эзэмшсэн олон зуун залуу байдаг ч тэдний олонх нь хувийн хэвшилд ажиллахаасаа илүүтэй төрийн албанд ажиллах сонирхолтой байдаг байна.
Мэдээллийн алба

Төрийн албанд ажиллаж, амьдралаа дээшлүүлэх сонирхол орон нутгийн залуучуудад бий болжээ гэж Хөвсгөл аймгийн удирдлагууд хэллээ. Тус аймагт дээд боловсрол эзэмшсэн олон зуун залуу байдаг ч тэдний олонх нь хувийн хэвшилд ажиллахаасаа илүүтэй төрийн албанд ажиллах сонирхолтой байдаг байна. Үүнийг төрийн албаны нэг орон тоон дээр сонгон шалгаруулалт явуулахад 500 орчим залуу оролцох хүсэлтээ ирүүлснээс харж болох юм гэж Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлын дарга н.Болдбаатар хэллээ.


















