Залуус Туул голын орчмын хогийг цэвэрлэв
“Гудамж” төслийн залуус Японы ЖАЙКА-ийн төгсөгчдийн холбоотой хамтран өнгөрсөн амралтын өдөр Их Тэнгэрийн амнаас Бага Тэнгэрийн ам хүртэл Туул голын урд эрэг дагуу хог цэвэрлэх ажилд сайн дураараа оролцлоо.
Мэдээллийн алба

Цэвэрлэгээний үеэр хагас км хүрэхгүй хэсэгхэн газраас бараг хоёр машины тэвш дүүрэх хэмжээний хог гарсан юм. Өөрөөр хэлбэл, нийслэлчүүдийн төдийгүй бусад орон нутгийн олон мянган хүн, малын ундны усны гол эх үүсвэр болсон Хатан Туул голын ай сав асар их бохирдолтой байна гэсэн үг. Ялангуяа, амарч зугаалагчдын хаясан ус, ундааны хуванцар сав, архи, пивоны шил, нийлэг уут гэх мэт байгалд үл шингэх хор хөнөөлтэй хог хамгийн их байлаа.