Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуусаа “Англи хэлээр уран илтгэгч”-ийн тэмцээнд урьж байна

Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч Соёл Солилцооны Нийгэмлэг хамтран “Монгол хүний эрхэмлэх зүйлс” сэдэвт англи хэлний уран илтгэгчдийн уралдааныг зохион байгуулахаар болжээ.

МЗ
Монголын Залуучуудын Холбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуусаа “Англи хэлээр уран илтгэгч”-ийн тэмцээнд урьж  байна
Залуусаа “Англи хэлээр уран илтгэгч”-ийн тэмцээнд урьж байна. Зураг: МҮОНРТ

Монголын Залуучуудын Холбоо, Залуу Удирдагч Соёл Солилцооны Нийгэмлэг хамтран “Монгол хүний эрхэмлэх зүйлс” сэдэвт англи хэлний уран илтгэгчдийн уралдааныг зохион байгуулахаар болжээ. Оюутан залуус мэдээллийг англи хэлнээс чөлөөтэй олж авах, өөрийн үзэл санааг англиар чөлөөтэй илэрхийлж, уран илтгэх чадварыг эзэмшүүлэх, бусад залууст англи хэл сурах хүсэл тэмүүллийг бий болгох зорилгоор “Англи хэлээр уран илтгэгч” уралдааныг 4 жилийн дараа 8 дах удаагаа зохион байгуулж байгаа нь энэ аж.

Уг уралдаанд англи хэл эзэмшсэн 16-18 насны монгол залуучууд оролцох бөгөөд 2014 оны 11 сарын 07- 11 сарын 23 хооронд 3 үе шаттайгаар зохион байгуулагдах юм. Уралдаанд оролцогчдод уран илтгэх ур чадварыг эзэмшсэн байх, тодорхой нэг асуудлыг хөндсөн байх, санаагаа товч тодорхой илэрхийлсэн байх, оновчтой үг хэллэгийг хэрэглэх гэсэн шалгуурууд тавигдаж байгаа гэнэ. Дашрамд сонирхуулахад уралдаанд материал ирүүлсэн 16 настануудаа МЗХ-ноос зохион байгуулах “Амьдралын минь босго 16 нас” аяны хүрээнд төрөл бүрийн сургалт, аялал, арга хэмжээнд оролцуулах аж.

Уг уралдаанд оролцох хүсэлтэй залуус дэлгэрэнгүй мэдээллийг 99642148 утсаар болон www.zun.mn, www.myf.mn сайтуудаас авч болох юм байна.

Хуваалцах