Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Залуусыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа

Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайт уншигч та бүхэнд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг нийслэл, орон нутгаас цаг тутамд авч шинэчлэн хүргэж буй.

С2
Сонгууль 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуусыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа
Залуусыг сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Үндэсний олон нийтийн цахим хуудас болох mnb.mn сайт уншигч та бүхэнд Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын явцын мэдээг нийслэл, орон нутгаас цаг тутамд авч шинэчлэн хүргэж буй.

13:00 цагийн байдлаар Орхон аймгийн хэмжээнд сонгогчдын ирц 12 хувьтай байна. Сонгогчдын идэвхи өмнөх сонгуультай харьцуулбал бага байгаа бөгөөд хэсгийн хороодод ихэвчлэн ахмад настнуудын идэвхи өндөр байгаа аж. Тиймээс залуусын оролцоо чухал гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.

Сонгуулийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулагддаг. Мөн сонгуулийн ирц хүрэхгүй тохиолдолд дахин саналт хураалт явагддаг. Тиймээс иргэн бүр үүргээ биелүүлж, сонгуульдаа идэвхитэй оролцохыг аймгийн сонгуулийн хорооноос уриаллаа.

Нэмж мэдээлэхэд, Орхон аймагт 67867 иргэн санал өгөхөөр сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.

Хуваалцах