Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Залуусын хөгжил” аян амжилттай үргэлжилж байна

2016 оныг Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах аймгийн ажлын хороо байгуулагдан, жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг залуучуудын саналыг үндэслэн боловсруулж, баталсан билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуусын хөгжил” аян амжилттай үргэлжилж байна
“Залуусын хөгжил” аян амжилттай үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

2016 оныг Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах аймгийн ажлын хороо байгуулагдан, жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг залуучуудын саналыг үндэслэн боловсруулж, баталсан билээ.

Аймагт залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах зорилгоор төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд гуравдугаар сараас эхлэн тавдугаар сар хүртэлх хугацаанд хөдөө сумдын залуус руу чиглэсэн “Залуусын хөгжил” аяныг зорилтот жилийн ажлыг зохион байгуулах аймгийн ажлын хэсэг, сумдын ажлын хэсэг, төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэхүү аян Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Сант, Баян-Өндөр, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Хархорин суманд амжилттай зохион байгууллаа. Тавдугаар сарын эхэнд Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт суманд зохион байгуулагдана. Уг аян нь сумдад амьдарч буй залуучуудыг амьдралын зөв дадал, хэвшилд уриалан дуудсан сургалт, сурталчилгааг зохион байгуулах, тэдэнд тулгамдсан асуудлыг судлах, санал хүсэлтийг хүлээн авах, урлаг, спортын уралдаан тэмцээнээр дамжуулан залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, зорилтот жилийн үйл ажиллагааг сурталчлах зорилготой юм.

Хуваалцах