Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуусын соёл урлагийн арга хэмжээнд 400 сая төгрөг зориулжээ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2013 онд хүүхэд залууст зориулан хөрөнгө гаргаж дэмжсэн соёл урлагийн арга хэмжээ, уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна. Эдгээр уран бүтээлийг дурдвал:

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Залуусын соёл урлагийн арга хэмжээнд 400 сая төгрөг  зориулжээ
Залуусын соёл урлагийн арга хэмжээнд 400 сая төгрөг зориулжээ. Зураг: МҮОНРТ

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2013 онд хүүхэд залууст зориулан хөрөнгө гаргаж дэмжсэн соёл урлагийн арга хэмжээ, уран бүтээлийг та бүхэнд хүргэж байна. Эдгээр уран бүтээлийг дурдвал:

· “Мөнгөн хараацай-2012” хүүхдийн урлагийн наадмын оны шилдэг шалгаруулах ёслолын арга хэмжээ

· Франц улсад зохион байгуулагдах олон улсын мэргэжлийн төгөлдөр хуурчдын XII уралдаанд оролцох У.Анударийн замын зардал

· ЕБС-иудын дунд 2 жил тутамд зохион байгуулагддаг МУГЗ хөгжмийн зохиолч Ш.Гунаажавын "Манай цэргийн жавхаа" дууны нэрэмжит улсын уралдаан

· Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулах "Гэгээн муза" наадмын "Шилдэг залуу уран бүтээлч" шагналын зардал

· Хүүхэд бүр уншигч аян зохион байгуулах зардал

· 2013 онд Улсын филармонийн туурвин бүтээх "Хувдай ишигний паян", хүүхдийн симфони үлгэрийг сэргээн тавих зардал

· Дуучин ая зохиогч Балданцэрэн овогтой К.Номин /Номинжин/- гийн үндэсний соёл, урлагийг гадаадад сурталчилахад

· Улаанбаатар хотноо 2013 оны 05 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 05- ны өдрүүдэд эх үрсийн баярыг тохиолдуулан "Шинэ цирк төв"-ийн сургуультай амьтдын тоглолтын зардал

· Испани улсад болох олон улсын залуу төгөлдөр хуурчдын IX уралдаанд оролцох ХБК-ийн сурагч Г.Мэргэний замын зардал

· УДЭТ-т тавигдах "Норовын намтар" хүүхэд залуучуудад зориулсан жүжгийн зардал

· Хүүхдийн зохиолч Д.Давааням "Их насны морьд", "Заан өргөсөн туулай" 2 цуврал номыг нийтийн номын санд хуваарилах зардал

· "Цагаан уул" хайрын шүлгийн наадам /Монголын оюутны холбооноос зохион байгуулсан/

· АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод "Колорода балетийн академи"-ийн таван долоо хоногийн сургалтанд оролцох ХБК-ийн 8 оюутан 2 багшийн замын зардал

· Зохиогч М.Баярнэмэхтэй "Динозавр зурж сурцгаая" бага насны хүүхдэд зориулсан номын хэвлэлтийн зардал

· Наргиа хүүхдийн богино хэмжээний кино бүтээх зардал

· БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулах олон упсын залуучуудын чуулганд оролцох МУИС-ийн оюутны замын зардал

· Хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих зорилгоор "Царцаа Намжилын паян" бага болон дунд насны хүүхдэд зориулсан дуурьт

· Хүүхдийн зохиолч Н.Мандалын "Зэгэл биет чалчаахай" зохиол хэвлүүлэх зардал

· АНУ-ын Станфордын их сургуулийн залуу уран бүтээлчдэд зориулсан хөтөлбөрт оролцох ХБК-ийн 4 сурагчийн замын зардал

· Хүүхдэд зориулсан уран сайхны болон кино зохиолын уралдаан зарлахад гээд 2013 оны 2 дугаар сараас 10 дугаар сарын хугацаанд нийт 21 уран бүтээл, үйл ажиллагаанд 419.591.821төгрөгийн хөрөнгийг хүүхэд залуусын соёл, урлагийн арга хэмжээнд зарцуулаад байна.

Түлхүүр үг:ССАЖЯ
Хуваалцах