Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Залуусын завгүй байх сар

Урин дулааны улирал ирж залуучууд хувцсаа нимгэлж, ажиллах хурдаа нэмж, хотын гудамжаар урам зоригтой, өөдрөг сэтгэлтэй, нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхахыг харахад үнэхээр сэтгэл хөдлөм. Залхуурхаа мэдэхгүй ажиллаж хөдөлмөрлөх, ядарсанаа үл анзаарах, завгүй өнгөрөх залуу нас хүн бүрийн хувьд ха

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Залуусын завгүй байх сар
Залуусын завгүй байх сар. Зураг: МҮОНРТ

Урин дулааны улирал ирж залуучууд хувцсаа нимгэлж, ажиллах хурдаа нэмж, хотын гудамжаар урам зоригтой, өөдрөг сэтгэлтэй, нүүрэндээ инээмсэглэл тодруулан алхахыг харахад үнэхээр сэтгэл хөдлөм. Залхуурхаа мэдэхгүй ажиллаж хөдөлмөрлөх, ядарсанаа үл анзаарах, завгүй өнгөрөх залуу нас хүн бүрийн хувьд хамгийн эрхэм зүйл юм. Залуучуудаа дэмжиж, тэднийг идэвхижүүлж, ажилтай орлоготой болгох, спирт биш спортыг сонгохыг уриалж, авлигагүй ариун нийгэмд амьдрах, идэвхитэй хөдөлгөөн хийж байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах эко тээврийн хэрэгслийг сонгох зөв сонголт хийхэд нь чиглүүлэх залуучуудын тодотголтой бүхий л үйл ажиллагааг зохион байгуулдаг залуучуудын төв байгууллага бол Монголын Залуучуудын Холбоо юм. Тэрээр өнгөрсөн гуравдугаар сарыг клубуудын сар болгон зарлаж бүхий л үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлж, сонирхлоороо нэгдэх үйл ажиллагаануудыг зохион байгуулсан бол энэ дөрөвдүгээр сард зохион байгуулах ажлуудынх нь инфографик гарсан байна. Долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулагддаг “Залуу хүн” цуврал лекц 11, 18, 25-ны өдрүүдэд, “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал 16-ны өдөр, “Оны залуу-2013” лекц 22-ны өдөр Төрийн ордны их танхимд, Авлигын эсрэг илтгэлийн уралдаан, 21 аймгийн залуучуудын холбоотой 14 хоногт нэг удаа цахим хурал хийх бол “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн баярын бүртгэл, мөн "Спирт үү, спорт уу" аяны 2014 оны нээлтийн бэлтгэл ажлууд энэ сард зохион байгуулагдах юм байна. Залуучууд дөрөвдүгээр сард үнэхээр завгүй байж чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, хаврыг оюуны болон эрүүл саруул бие бялдраа хөгжүүлэхэд зориулж өнгөрүүлэх нь байна.

Хуваалцах