Зам ашигласны төлбөрийн явц 64.5 хувьтай байна
Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан авч байгаа юм. Дүүргийн оношлогооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ амралтын өдрүүдэд ажиллаж байна.
Мэдээллийн алба

Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн авто тээврийн хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг өнгөрсөн сарын 20-ны өдрөөс ирэх сарын 31-ний хооронд зохион байгуулж байна.
Одоогоор тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явц 69.7 хувьтай, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц 63.3 хувьтай, авто зам ашигласны төлбөрийн явц 64.5 хувьтай байгааг нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан авч байгаа юм. Дүүргийн оношлогооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ амралтын өдрүүдэд ажиллаж байна.
Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зургаадугаар сарын 10-24-нийг хүртэл зохион байгуулах юм. Энэ өдрүүдээс хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


















