Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам, бэлчээрийн талбай гаргах зориулалт бүхий техник хэрэгсэл хандивлав

Цаашид дээрх техникийг 21 аймагт хийж өгөхөөр төлөвлөж буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Эдгээр Далпу нь бүгд угсардаг бөгөөд угсарч, салгахад хялбар, эрэг боолт ашиглаагүй гэдгээрээ онцлог юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, бэлчээрийн талбай гаргах зориулалт бүхий техник хэрэгсэл хандивлав
Зам, бэлчээрийн талбай гаргах зориулалт бүхий техник хэрэгсэл хандивлав. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /УБТЗ “ХНН”/-ийн хамт олон өнөөдөр туулах чадвар сайтай том оврын автомашин, техникээр чирж зам гаргах, бэлчээрийн талбай гаргахад ашиглах зориулалт бүхий 8 ширхэг далпу хандивлалаа.Цаашид дээрх техникийг 21 аймагт хийж өгөхөөр төлөвлөж буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм. Эдгээр Далпу нь бүгд угсардаг бөгөөд угсарч, салгахад хялбар, эрэг боолт ашиглаагүй гэдгээрээ онцлог юм.

Тус хамт олон өмнө нь улс орны хэмжээнд нүүрлээд буй зудын гамшигт өртсөн малчин түмэн, мал сүргээ хамгаалахад туслах аянд нэгдэж 500 сая төгрөг хандивласан гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Хуваалцах