Зам дагуух хууль бус худалдаа эрхлэгчдийг зогсоож чадахгүй байна
Учир нь “Хар хорин” захын замын хойд тал нь Сонгино хайрхан, урд тал нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг. Тиймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хоёр дүүрэг хамтарсан арга хэмжээ авах шаардлагатай байгааг албаныхан тодотголоо.
Мэдээллийн алба

“Хар хорин” захын арын зам дагуух хууль бус худалдаа эрхлэгчдийг зогсоож чадахгүй буйгаа СХД-ийн Засаг дарга хэллээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ оны 07 дугаар тогтоолоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа эрхлэхийг хориглосон. Тэгвэл “Хар хорин” захын замын хоёр талаар явган хүний зорчих хэсэгт хуучин гутал, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ гээд эрүүл ахуйн шаардлага хангахгүй хүнс, бараа худалдаалсаар байгаа юм. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа талаар тус дүүргийн Засаг дарга М.Чинболдоос тодруулсан юм.
Эдгээр иргэдийн худалдааг зогсоох зорилгоор дүүргийн холбогдох байгууллагууд хэд хэдэн удаагийн арга хэмжээг авсан ч үр дүнгүй байна. Учир нь “Хар хорин” захын замын хойд тал нь Сонгино хайрхан, урд тал нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаардаг. Тиймээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд хоёр дүүрэг хамтарсан арга хэмжээ авах шаардлагатай байгааг албаныхан тодотголоо.


















