Зам, гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ашиглах бодис хангалттай байна
Өчигдрийн байдлаар гудамж, зам, талбайд нийт 220 тонн бодис цацсан байна.
Мэдээллийн алба

Өчигдрийн байдлаар гудамж, зам, талбайд нийт 220 тонн бодис цацсан байна. Нийслэлийн хот тохижилтын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Нийслэлийн 6 дүүргийн 43 гудамжийн 185.9 км зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг тохижилт үйлчилгээний албаны 16 бригад хариуцан ажилладаг. Өчигдрийн байдлаар нийслэлийн 6 дүүргийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, төвлөрсөн хогийн цэгүүдийн хог дарж булах, нийтийн бие засах газрын үйл ажиллагааг бүрэн бүрэлдэхүүнээрээ хариуцан ажилласан гэж Нийслэлийн Хот тохижилтын газрын Хэвлэл мэдээллийн мэргэжилтэн н.Тэмүүжин ингэж ярилаа.
Mongolian National Radio · Зам, гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ашиглах бодис хангалттай байна
Жилдээ 1500 орчим тонн бодисыг зам, гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд ашигладаг. Энэ жилийн хувьд нөөц хангалттай байгаа гэж албаныхан хэллээ.


















