Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам хааж жагсаал цуглаан хийснээс болж яаралтай тусламжийн машин саатаж байна

Иймд тус иргэд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг баримтлан үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай байгааг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам хааж жагсаал цуглаан хийснээс болж яаралтай тусламжийн машин саатаж байна
Зам хааж жагсаал цуглаан хийснээс болж яаралтай тусламжийн машин саатаж байна. Зураг: МҮОНРТ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын үүдэнд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэд Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг зөрчиж зорчих хэсгээр яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад хийж аюултай нөхцөл байдал үүсгэн, үүний улмаас зохиомол түгжрэл саатал бий болгож замаар зорчиж яваа тусгай албаны тээврийн хэрэгслийн \эмнэлэг, нийтийн тээвэр гэх мэт\ хөдөлгөөнийг хааж иргэдийг бухимдуулж яаралтай тусламж авах шаардлагатай иргэд хохирч байна.

Иймд тус иргэд Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийг баримтлан үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай байгааг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Хуваалцах