Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа

Нийслэлийн хэмжээнд урд шөнө их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа
Зам талбайн цас мөсийг цэвэрлэн 4.5 тонн бодис цацлаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд урд шөнө их хэмжээний цас орсноос инженер хангамжийн болон нийтийн үйлчилгээний байгууллагууд ачаалал өндөртэй ажиллаж байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж 24-н байршилд цахилгааны гэмтэл гарсныг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”ХК засварлаж байна. СХД 29-р хороо “Драгон” авто вокзал төвд цэвэр усны Ф 200мм-н шугамын цоорсныг Ус сувгийг удирдах газраас гагнуур хийж хэвийн ажиллагаанд орууллаа.

“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ Улаанхуаран, ХУД, 120-н уулзвар, Гандийн гудамж, Дүнжингаравын уулзвар, Их тэнгэрийн ам, Маршал town, Циркийн урд замын нийт 240 м3 борооны тогтсон усыг 2 машинаар соруулсан. Мөн шугам сүлжээний 500 м3 усыг 2 удаа соруулж Чингэлтэй дүүргийн 17-р хороо,Чингэлтэй уулын нарийн сувагт сувгийн цэвэрлэгээ хийлээ. Чингисийн талбай,Сансарын тунель, ,Доржийн гудамж, Айдас, Морин, Эмээлт, Баруун турууны даваанууд, Баянхошуу, ,Орбит, ,Найрамдал зуслангийн зам, ,Богд уулын арын зам, Зайсан, БГД-н өгсүүр замууд,Нарны гүүр,Нисэх,Яармагийн замын цасыг хусаж, шүүрдэж, зарим мөстсөн хэсгүүдэд нийт 4.5тн бодис цацлаа.

Хуваалцах