Зам, талбайн цас цэвэрлэгээний ажил хуваарийн дагуу хийгдэж байна
Нийслэлд 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр гол болон туслах авто зам, хотоос
Мэдээллийн алба

Нийслэлд 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө орсон цасыг Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компаниуд зэрэг нийт 35 байгууллагын 1200 гаруй ажилтан 180 гаруй тусгай зориулалтын машин техник, хэрэгсэлтэйгээр гол болон туслах авто зам, хотоос алслагдсан замуудыг цэвэрлэж, гулгааг арилгах тусгай зориулалтын 119.7 тонн бодис, 141.5 тонн давс тус тус зарцуулаад байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 4377.7 тонн давс, 6542.8 тонн бодисын бодит үлдэгдэлтэй байна. Цэвэрлэгээний ажил хуваарийн дагуу үргэлжилж байна.


















