Зам тээврийн 294 зөрчил илэрчээ
Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9298 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 770, 102 дугаарт 4599, 103 дугаарт 3869 дуудлага ирсэн байна.
Мэдээллийн алба

Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9298 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 770, 102 дугаарт 4599, 103 дугаарт 3869 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 671, зам тээврийн зөрчил 294, гал түймэр, аврах ажиллагааны 17, гэмт хэрэг, зөрчлийн 1540 дуудлага ирлээ гэж Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.


















