Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 оны гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллалаа
Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Дорноговь аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан 2020 оны гуравдугаар сарын 3-5-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа. Тэрбээр гуравдугаар сарын 3-ны өдөр Замын-Үүд суманд ажиллаж, Улсын онцгой комиссын 1, 2, 3 дугаар тогтоол, Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг эхлүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаатай газар дээр нь танилцан, үүрэг чиглэл өгөв.

Энэ үеэр УБТЗ ХНН-ийн Замын-Үүд өртөө, шилжүүлэн ачих анги, Бүс нутгийн тээвэр логистикийн төв, гаалийн хяналтын талбай, АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын үйл ажиллагаатай танилцаж, хил, гааль, мэргэжлийн хяналтын байгууллагуудын төлөөлөл, улс, хот хоорондын автотээвэр эрхлэгчидтэй уулзан, тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах