Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монголын авто замчдын ҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон тус яамны Газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт Монголын авто замчдын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Дарга Б.Цэрэнпүрэв болон анхан шатны хороодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монголын авто замчдын ҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзлаа
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Монголын авто замчдын ҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзлаа. Зураг: МҮОНРТ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар болон тус яамны Газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдийн хамт Монголын авто замчдын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Дарга Б.Цэрэнпүрэв болон анхан шатны хороодын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

МАЗҮЭХ-ны дарга Б.Цэрэнпүрэв “Нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2013 оны 370 дугаар тушаалын хэрэгжилт, Авто замын салбарын Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт, ХАБЭА-н зардал, Авто замын салбарт ажиллагсад олон улсын гэрээ конвенцид нэгдэн орох, гадаадын болон концессын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй төслүүдэд дотоодын аж ахуйн нэгжийн оролцоог хангах зэрэг 7 чиглэлийн 16 асуудлаар хийгдэж байгаа ажлууд болон цаашид авах арга хэмжээний талаар санал, хүсэлтээ илэрхийлэв.

Сайд Л.Халтар салбарын нийт ажилтныг эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангахад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын идэвх оролцоо чухал болохыг дурдаад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бүхий л талаар хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв. Мөн Монголын Үйлдвэрчний эвлэлийн саналыг үндэслэн үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөлд ажиллаж байгаа талаар онцоллоо.Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах