Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн хөгжлийн яам 2017 оны ажилдаа орлоо

Засгийн газрын гишүүн Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат засаг төрөөс дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг оновчтой хөгжүүлэх зорилгоор Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг өнөөдөр байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн хөгжлийн яам 2017 оны ажилдаа орлоо
Зам тээврийн хөгжлийн яам 2017 оны ажилдаа орлоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат засаг төрөөс дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагааг оновчтой хөгжүүлэх зорилгоор Зам тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон харьяа байгууллага бодлогын газрын дарга нартай 2017 оны үр дүнгийн гэрээг өнөөдөр байгууллаа.

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн зам тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгох, үр ашгийг нэмэгдүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн томоохон ажлуудыг хийхээр энэхүү гэрээнд тусгасан байна. Засгийн газраас зам тээврийн салбарт хөгжүүлэх үйл ажиллагааны үр дүн та бүхнээс ихээхэн хамаарах тул зөв зорилго оновчтой зохион байгуулалт, захиргааны удирдлагаар хангаж, шинээр сэтгэж ажиллах ёстой хэмээн онцлон тэмдэглэлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2017 оныг бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил болгон зарласан бөгөөд энэ хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хийж хэрэгжүүлэх талаар танилцуулсан юм. Тухайлбал, автозамын салбарт олон улсын авто замын сүлжээ буюу Азийн авто замын сүлжээний АН4 (баруун босоо тэнхлэгийн авто зам болох Ярант-Улаанбайшинт) чиглэлийн авто замын барилгын ажлыг үргэлжлүүлэх томоохон зорилтыг дэвшүүлсэн байна.

Мөн бүх аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх, Улаанбаатар-Дархан чиглэлийн хурдны авто зам барилгын ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Хуваалцах