Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ноцтой ослын улмаас 7 хүн нас барлаа

Баян-Өлгий аймагт зам тээврийн ноцтой осол гарч 7 хүн нас барсан байна. Өчигдөр тус аймаг руу 50 тонн цемент ачиж явсан “Northbenz” маркийн том оврын ачааны машины тооромз эвдэрсний улмаас тухайн осол гарсан гэх эхний дүгнэлт гарсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ноцтой ослын улмаас 7 хүн нас барлаа
Зам тээврийн ноцтой ослын улмаас 7 хүн нас барлаа. Зураг: МҮОНРТ

Баян-Өлгий аймагт зам тээврийн ноцтой осол гарч 7 хүн нас барсан байна. Өчигдөр тус аймаг руу 50 тонн цемент ачиж явсан “Northbenz” маркийн том оврын ачааны машины тооромз эвдэрсний улмаас тухайн осол гарсан гэх эхний дүгнэлт гарсан байна.

Ховд аймгаас Баян-Өлгий рүү цемент ачиж явсан тухайн тээврийн хэрэгсэлд гэр бүлийн гурван хүн зорчиж явсан байна. Ослын улмаас хүнд гэмтсэн 6 настай хүүхдийг тус аймгийн эмнэлэгт хүргэн, эрчимт эмчилгээ хийж байна гэж Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, Цагдаагийн ахмад Я.Соронзонболд мэдээллээ.

Баян-Өлгий аймагт гарсан зам тээврийн ослын хэргийг тус аймгийн цагдаагийн газар болон Замын цагдаагийн газрын шинжээчийн бүрэлдэхүүний хамтаар шалгаж байна.

Хуваалцах