Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэв

Дэлхий дээр жилд зам тээврийн ослоор 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог. Манай улсад ч зам тээврийн осол нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсоор байгаа тоо баримт бий.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэв
Зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэв. Зураг: МҮОНРТ

Дэлхий дээр жилд зам тээврийн ослоор 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог. Монгол Улсад зам тээврийн ослоор жилд 500 орчим хүн нас барж байгаа нь 100 мянган хүнд ногдох үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн өндөр түвшинд буюу гамшгийн хэмжээнд хүрээд байгааг холбогдох байгууллагынхан анхааруулсаар байгаа. Иймд “Зам тээврийн ослоор хохирогчдын олон улсын өдөр”-ийг тохиолдуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Замын цагдаагийн тасагтай хамтран зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг өнгөрсөн ням гарагт энэ үйл ажиллагааг зохион байгууллаа.

Хүндэтгэлийн ажиллагааны үеэр МБШТөв Гандантэгчилэн хийдийн лам хуваргууд ном уншиж, ерөөл айлтган, зам тээврийн ослоор амь насаа алдагсдын дурсгалыг хүндэтгэж зул өргөлөө. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд бүх шатандаа онцгой анхаарал хандуулахаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, Монгол Улсын Засгийн газарт хандан уриалга гаргав.

УРИАЛГА

  1. Нийт ард иргэд хөдөлгөөнд оролцогчдыг:

Иргэн бүр Хөдөлгөөний аюулгүй байдлын хэм хэмжээг судлаж, хэрэгжүүлж хэвшүүлэх, хүүхэд залуучуудад үлгэрлэн хөдөлгөөнд оролцох сахилга хариуцлагаа өндөржүүлье.

2. Төрийн болон төрийн бус байгууллагуудыг:

Хүүхэд нэг бүрийг бага балчираас нь замын хөдөлгөөнд аюулгүй оролцох бүх шатны сургалтыг үр дүнтэй зохион байгуулах бүхий л арга хэлбэрийг эрэлхийлж ялангуяа хүүхэд залуучуудыг авто ослоос урьдчилан сэргийлье.

Хөдөлгөөнд оролцогчдын тав тухтай зорчих нөхцлийг хангасан зам, орчинг бүрдүүлэхэд онцгой анхаарч, замын нөхцлөөс шалтгаалсан хор хохирлыг бууруулцгаая.

Бүрэн бүтэн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцуулах нөхцлийг бүрдүүлж, олон жил ашигласан хуучин автомашин, хуучин болон баталгаагүй сэлбэг, дугуйн импортыг зогсооцгооё.

  1. Монгол Улсын засгийн газраас:

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас өгсөн чиглэлийг удирдлага болгож Хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаар Засгийн газрын тэргүүлэгч бүтцийг тодорхойлж энэ ажилд улс төрийн санал санаачлага гаргацгаая.

Олон жил хүлээгдэж байгаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлаж, өнөөгийн нөхцөл шаардлагыг хангасан эрх зүйн бичиг баримтаа нэн даруй гаргаж мөрдөцгөөе.

“Зам тээврийн ослоор хохирогчдын дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн ням гаригт орон даяар тэмдэглэж байхыг тус тус уриалж байна.

Хуваалцах