Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Зам тээврийн ослоор есөн хүн нас баржээ

Жолооч нар цаг ямагт анхааралтай байж, иргэд явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболд анхааруулж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослоор есөн хүн нас баржээ
Зам тээврийн ослоор есөн хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Өмнөх долоо хоногт есөн хүн зам тээврийн ослын улмаас нас барсан байна. Жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил ч мөн буурахгүй байна. Жолооч нар цаг ямагт анхааралтай байж, иргэд явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Я.Соронзонболд анхааруулж байна.

Ялангуяа дулааны улиралд зам тээврийн осол их гардаг. Иргэд хөдөө орон нутгийн замд зорчихдоо хурдаа тохируулан, техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлын ханган, хамгаалах бүсээ зүүх зэргээр замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Хуваалцах