Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослоор гурван хүн нас баржээ

Өнгөрсөн бямба гарагийн12:00 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын V багийн нутаг “Ямаан-Усны-Ам” гэдэг газар 33 настай, эрэгтэй А нь худагт унаж нас барсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослоор гурван хүн нас баржээ
Зам тээврийн ослоор гурван хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн бямба гарагийн 12:00 цагийн үед Баянхонгор аймгийн Баацагаан сумын V багийн нутаг “Ямаан-Усны-Ам” гэдэг газар 33 настай, эрэгтэй А нь худагт унаж нас барсан байна.

Мөн өдрийн 14:30 цагийн үед Багануурдүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарны зам” цайны газрын ойролцоо авто зам дээр ачааны автомашин замын хажуу руу онхолдож, 35-н настай эрэгтэй М гэгч нас барсан зам тээврийн ноцтой осол гарлаа.

Мөн өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-ний оройн 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн нутаг төмөр замын 40-ийн гармын дэргэд авто зам дээр ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, 35-н настай эрэгтэй А, 42 настай эрэгтэй Б нар ослын газарт нас барсан байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гамшгийн Шуурхай Удирдлагын Газраас мэдээллээ.

Хуваалцах