Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ

Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутагт авто зам дээр суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж, хоёр хүн амиа алдсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ
Зам тээврийн ослоор хоёр хүн амиа алджээ. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу тавдугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн орчимд Сонгинохайрхандүүргийн 32 дугаар хорооны нутагт авто зам дээр суудлын автомашин ачааны автомашинтай мөргөлдөж, хоёр хүн амиа алдсан зам тээврийн ноцтой осол гарчээ.

Ослын газарт 36-17 УБО улсын дугаартай суудлын автомашин, 98-29 УНО улсын дугаартай ачааны автомашинтай мөргөлдөж, 32 настай иргэн Б гэгч эрэгтэй, 3 настай эмэгтэй Г нар төмөр хийцэд хавчуулагдан нас барсан бол, 64 настай эрэгтэйД, 42 настай эмэгтэй Н нар хүн гэмтсэн байна.

Хуваалцах