Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ
Өчигдөр буюу есдүгээр сарын 05-ны 08:26 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Гэсэр” сүмийн баруун талын авто замын зорчих хэсгийн хажуу руу 33 хүнтэй зорчиж явсан “Атибус” ХХК-ийн “Дэу” загварын зорчигч тээврийн том
Мэдээллийн алба

Өчигдөр буюу есдүгээр сарын 05-ны 08:26 цагт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Гэсэр” сүмийн баруун талын авто замын зорчих хэсгийн хажуу руу 33 хүнтэй зорчиж явсан “Атибус” ХХК-ийн “Дэу” загварын зорчигч тээврийн том оврын автобус унах гээд байна гэсэн дуудлагыг авсан Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн албан хаагчид ажиллаж, хазайсан байсан тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж зорчигчдыг гаргав.
Мөн өдрийн 23:30 цагт Хэнтий аймгийн Баянхутаг сумын Жаргалант багийн “Бор хоолой” гэдэг газар авто замын зорчих хэсгийн хажуу руу “Ниссан Навара” загварын суудлын автомашин онхолдож, автомашины эд ангид 2 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллаж, 42 настай, эрэгтэй Б, 27 настай, эрэгтэй Э нар эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг гаргаж, цогцсыг аймгийн Цагдаагийн газарт хүлээлгэн өглөө гэж ОБЕГ-ын Гамшгийн Шуурхай Удирдлагын газраас мэдээллээ.


















