Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослоос “Ирээдүйгээ хамгаалъя”

энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 223 бүртгэгдэж, 28 хүүхэд нас барсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослоос “Ирээдүйгээ хамгаалъя”
Зам тээврийн ослоос “Ирээдүйгээ хамгаалъя”. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 12-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 330 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 232 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт дөрвөн иргэн гэмтэж, нэг хүүхэд, нэг том хүн баржээ.

Мөн энэ оны эхний долоон сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 223 бүртгэгдэж, 28 хүүхэд нас барсан байна.

Иймд жолооч нарыг хүүхдийг автомашины зориулалтын суудалд суулгаж тээвэрлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч, унадаг дугуйтай хүн, хүүхдэд зам тавьж өгөх, хөдөлгөөн эхлэхдээ тээврийн хэрэгслийн эргэн тойрноо сайтар шалгах, бусдад хүндэтгэлтэй хандан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, жолооч, зорчигч нарыг хамгаалах бүс тогтмол зүүж хэвшихийг, орон нутгийн замд зорчихдоо тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуваалцах