Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослоос “ирээдүйгээ хамгаалъя”

эцэг эхчүүд өөрийн ирээдүй болсон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүүхдүүдээ харгалзах хүнтэй тээвэрлэж явахыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослоос “ирээдүйгээ хамгаалъя”
Зам тээврийн ослоос “ирээдүйгээ хамгаалъя”. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 23-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 325 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 206 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт хоёр хүн гэмтжээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 55, орон нутагт 24 нийт 79 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Үүнээс гадна энэ оны эхний долоон сарын байдлаар Зам тээврийн ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 33299 ирснээс бүртгэгдсэн зам тээврийн осол 9766 байна. Ослын улмаас улсын хэмжээнд 223 хүүхэд өртсөнөөс нийслэлд 115, орон нутагт 106 хүүхэд гэмтэж бэртжээ.

Зам тээврийн осол хэргийн улмаас 28 хүүхдийн амиа алдсан бөгөөд нийслэлд 7, орон нутагт 21 хүүхдийн амь хохирсон байна. Тодруулбал, эцэг эх, харгалзах хүмүүсийн хараа хяналтгүй хариуцлагагүй байдал, мөн тээврийн хэрэгсэлд авч явахдаа хамгаалах бүс, хамгаалалтын хэрэгсэлгүй, зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаагаас үүдэн гэмтэж бэртэх цаашлаад амь хохирох байдал ихээр гарч байна.

Иймд эцэг эхчүүд өөрийн ирээдүй болсон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг ханган замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүүхдүүдээ харгалзах хүнтэй тээвэрлэж явахыг Тээврийн цагдаагийн албанаас онцгойлон анхаарууллаа.

Хуваалцах