Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослоос үүдэн нэг цаг цахилгаан тасарчээ

Шинэ оны эхний арав хоногийн байдлаар жолооч нар шугам сүлжээний тулгуур мөргөж зам тээврийн зөрчил гаргахын зэрэгцээ цахилгаан эрчим хүчний хэвийн хангамжийг тасалдуулж хэрэглэгчдийг хохироосон тохиолдол хоёр гарчээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослоос үүдэн нэг цаг цахилгаан тасарчээ
Зам тээврийн ослоос үүдэн нэг цаг цахилгаан тасарчээ. Зураг: МҮОНРТ

Шинэ оны эхний арав хоногийн байдлаар жолооч нар шугам сүлжээний тулгуур мөргөж зам тээврийн зөрчил гаргахын зэрэгцээ цахилгаан эрчим хүчний хэвийн хангамжийг тасалдуулж хэрэглэгчдийг хохироосон тохиолдол хоёр гарчээ.

Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр 46-65 УБА улсын дугаартай Тоёота Приус, 7-ны өдөр 72-92 УБТ улсын дугаартай Хаммер маркын автомашинтай жолооч нар агаарын дэд станц, шугамын тулгуур мөргөж гэмтээснээс 71 аж ахуйн нэгж, 98 айл өрх нийт 169 хэрэглэгчийн цахилгаан хангамж 60 минутын турш саатаж, 623 кВт.ц цахилгаан эрчим хүч дутуу түгээгдээд байна.

Зөрчил гаргасан жолооч нарт Замын цагдаагийн газар болон Эрчим хүчний хяналтын улсын байцаагчид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ, авч хохирлыг нэхэмжилжээ.

Хуваалцах