Зам тээврийн ослын 0.20 хувь нь замын нөхцөл, эвдрэл гэмтлээс үүдэлтэй
Манай улсад гарч байгаа зам тээврийн ослын 0.20 хувийг замын нөхцөл, эвдрэл гэмтлээс үүдэлтэй осол эзэлж байна.
Мэдээллийн алба

Манай улсад гарч байгаа зам тээврийн ослын 0.20 хувийг замын нөхцөл, эвдрэл гэмтлээс үүдэлтэй осол эзэлж байна. Харин гадны улс орнуудад зам тээврийн ослын 20-30 хувь нь замын нөхцөлөөс болж гарсан осол эзэлдэг байна. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.Батболд манайд замын чанар, аюулгүй байдлаас болж гарсан ослын нөхцөл байдлыг тогтоох боломж байдаггүйгээс ослын хариуцлагыг жолоочид тохдог. Цаашид энэ талаар нарийвчилсан зохицуулалт хийхээр ажиллаж байна гэлээ.
Засгийн газраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хөтөлбөрийг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр баталсан. Хөтөлбөр хэрэгжсэнээр авто ослоор нас барж, гэмтэж бэртэж байгаа хүмүүсийн тоог 50 хувиар бууруулах зорилт тавьсан гэж тэрбээр нэмж хэллээ.


















