Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослын улмаас 10 иргэн гэмтэж, хоёр хүн нас баржээ

Цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 56, орон нутагт 27, нийт 83 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослын улмаас 10 иргэн гэмтэж, хоёр хүн нас баржээ
Зам тээврийн ослын улмаас 10 иргэн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 3-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 348 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 202 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 4 иргэн гэмтэж, хоёр хүн нас баржээ.

Цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 56, орон нутагт 27, нийт 83 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. Түүнчлэн Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар “Орон нутгийн зам - Хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна.

Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг олон цагаар автомашин жолоодохгүй байх, зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нарыг замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа.

Хуваалцах