Зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтэж, нэг хүүхэд нас баржээ
Цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 49, орон нутагт 20, нийт 69 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
Мэдээллийн алба

Энэ сарын 4-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 270 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 192 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 6, орон нутагт 4 хүн гэмтжээ. Мөн хүүхэд өртсөн 2 осол бүртгэгдэж, нэг хүүхэд нас баржээ.
Цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 49, орон нутагт 20, нийт 69 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож байгаа иргэд жолооч нарыг олон цагаар автомашин жолоодохгүй байх, зорчигч нарын суудлын бүсийг зүүлгэн, хурдаа тохируулж, шөнийн цагт гэрлээ шилжүүлж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.
Мөн нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нарыг замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа.


















