Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, гурван хүн нас баржээ

гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 46, орон нутагт 30 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, гурван хүн нас баржээ
Зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, гурван хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 26-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 278 дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн 20, зөрчлийн шинжтэй 191, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон 29, бусад 38 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8 хүн гэмтэж хоёр хүн нас баржээ. Мөн орон нутагт гурван хүн гэмтэж, нэг хүн нас барсан байна.

Үүнээс гадна гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 46, орон нутагт 30 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Хуваалцах