Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэв

Өчигдөр буюу энэ сарын 8-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 301 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэв
Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэв. Зураг: МҮОНРТ

Өчигдөр буюу энэ сарын 8-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 301 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 231 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 8, орон нутагт 4 хүн гэмтсэн бөгөөд хүүхэд гэмтсэн осол хоёр бүртгэгдсэн байна.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 37, орон нутагт 18 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавин, хөдөө орон нутгийн замд зорчихдоо техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, хүүхэд зорчиж байгаа замд анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Хуваалцах