Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ

Энэ сарын 16, 17, 18-ны амралтын өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ
Зам тээврийн ослын улмаас 13 хүн гэмтэж, дөрвөн хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 16, 17, 18-ны амралтын өдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 501 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 12 хүн гэмтсэн бол орон нутагт нэг хүн гэмтэж, дөрвөн хүн нас барснаас хоёр нь хүүхэд байжээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон зөрчил нийслэлд л гэхэд 167 илэрсэн бөгөөд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Түүнчлэн цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл-2021” нэгдсэн арга хэмжээг “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.

Хуваалцах