Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Зам тээврийн ослын улмаас 39 хүн нас барж, 536 хүн гэмтжээ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (НГХУСАЗСЗ) ээлжит хуралдаанаа хийж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Жавхлантбаатар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Зам тээврийн ослын улмаас 39 хүн нас барж, 536 хүн гэмтжээ
Зам тээврийн ослын улмаас 39 хүн нас барж, 536 хүн гэмтжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (НГХУСАЗСЗ) ээлжит хуралдаанаа хийж, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, хурандаа С.Жавхлантбаатар нийслэл хотын зам, тээврийн осол, зарчлийн нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Энэ оны эхний хагас жил зам тээврийн ослын холбогдолтой дуудлага 11.3, бүртгэгдсэн осол 20.3 хувиар буурчээ. Гэвч зам, тээврийн ослын улмаас нийслэлийн хэмжээнд 39 хүн нас барж, 536 хүн гэмтсэн байна.

Зам, тээврийн ослыг бууруулах, хүүхэд осолд орохоос сэргийлэх хүрээнд ТЦА-наас эхний хагас жилд 4 удаагийн аян зохион байгуулжээ. Мөн камерын хяналтыг сайжруулж, нэмж 4 байршилд камер байршуулсан байна. Цаашид явган зорчигчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд “Зам тавьж өгье” аян зохион байгуулж, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс сэргийлэх хүрээнд эцэг, эх, багш, нийгмийн ажилтнуудад тусгайлсан сургалт орохоор төлөвлөсөн байна.

Хуваалцах