Зам тээврийн ослын улмаас 4 том хүн, 3 хүүхэд нас баржээ
Ослын улмаас T.Prius маркийн авто машинд зорчиж явсан 4 том хүн, 3 хүүхдийн амь нас хохирч, T.Landcruiser маркийн авто машинд зорчиж явсан 3 хүн гэмтсэн зам тээврийн ноцтой осол гарсан.
Мэдээллийн алба

Энэ сарын 5-ны өдрийн 20.00 цагийн орчим Төв аймгийн нутаг Аргалант сумын Хөшөөтийн 2 дугаар багийн нутагт Архангай аймгаас Улаанбаатар хотыг чиглэж явсан T.Prius маркийн авто машины жолооч нь Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийг чиглэн явсан T.Landcruiser маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөн онхолдсон хэрэг гарчээ.
Ослын улмаас T.Prius маркийн авто машинд зорчиж явсан 4 том хүн, 3 хүүхдийн амь нас хохирч, T.Landcruiser маркийн авто машинд зорчиж явсан 3 хүн гэмтсэн зам тээврийн ноцтой осол гарсан.


















