Зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ
техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж, тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.
Мэдээллийн алба

Энэ сарын 6-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 334 мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5, орон нутагт 4 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 40, орон нутагт 16 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.
Иймд жолооч нарыг хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, хөдөө орон нутгийн замд гарахдаа техникийн үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж, тээврийн хэрэгслээ бэлдсэний дараа аян замд гарах, мотоциклтой хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хамгаалалтын хэрэгслийг тогтмол зүүж хэрэглэн хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


















