Зам тээврийн ослын улмаас гурван иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ
гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 40, орон нутагт 18, нийт 58 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Мэдээллийн алба

Өчигдөр буюу энэ сарын 9-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 308 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 219 мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд гурван иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ.
Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 40, орон нутагт 18, нийт 58 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
Иймд нийслэлийн хэмжээнд хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч буй явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох, явганаар замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигч нарыг замын гарцтай хэсгээр зам хөндлөн гарч, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байхыг анхаарууллаа.


















